Монгол хэл дээр · Бодит цагийн синхрончлол

Санхүүгээ тэнцвэртэй удирдах хамгийн энгийн арга

Орлого, зарлагаа бүртгэ. Төсвөө төлөвлө. Гэр бүлийнхээ санхүүг нэг дороос хар. Өр, авлагаа мартахаа боль.

  • Картын мэдээлэл шаардахгүй
  • Google эсвэл SMS-ээр нэвтрэх
  • Гар утсанд бүрэн тохирсон
Хяналтын самбарСинхрончлогдсон

Нийт үлдэгдэл

4,850,000 ₮

Сарын орлого

+2,400,000 ₮

Сарын зарлага

−1,120,000 ₮

Цэвэр дүн

+1,280,000 ₮

Төсвийн гүйцэтгэл

Хүнс72%
Түрээс100%
Тээвэр41%
Боломжууд

Хувийн болон гэр бүлийн санхүүд хэрэгтэй бүхэн

Тарсан excel, тэмдэглэлийн дэвтэр, банкны апп хооронд гүйхээ боль. Бүгд нэг дор.

Орлого, зарлагын бүртгэл

Хэдэн ч данс, хэтэвч дээр гүйлгээгээ секундын дотор бүртгэнэ. Ангилал, тэмдэглэл, хавсралттай.

Төсөв, төлөвлөлт

Сар, улирал, хагас жил, бүтэн жил эсвэл сонгосон хугацаагаар төсөв зохиож, гүйцэтгэлээ хажуу хажуугаар нь харна.

Гэр бүлийн сан

Найзаа гэр бүлд урьж, гүйлгээ тус бүрээр, ангиллаар эсвэл бүгдээр нь гэр бүлийн санд тусгах гурван горимоос сонгоно.

Өр зээл, авлага

Хэнд өглөгтэй, хэнээс авлагатайгаа тусад нь хөтөлж, төлөлт, хуваарь, насжилтын тайланг харна.

Санхүүгийн тайлан

Мөнгөн урсгал, ангиллын задаргаа, чиг хандлага — бүгд бодит цагийн графикаар.

Хэрхэн ажилладаг вэ

Дөрвөн алхмаар эхэлнэ

  1. 01

    Бүртгүүлээд профайлаа үүсгэ

    Google-ээр нэвтэрвэл и-мэйл, утсаараа нэвтэрвэл дугаар автоматаар баталгаажна.

  2. 02

    Данс, ангиллаа тохируул

    Бэлэн мөнгө, банк, карт — хэдэн ч данс. Бэлэн ангиллуудаас сонгоод шууд эхэлнэ.

  3. 03

    Гэр бүлээ урь

    Найз болсон хүнээ гэр бүлд урина. Тэр зөвшөөрснөөр хамтын сан ажиллаж эхэлнэ.

  4. 04

    Төсвөө зохиож, хянаж эхэл

    Төлөвлөсөн ба гүйцэтгэлийн зөрүүг бодит цагт хараад шийдвэрээ гарга.

Үнийн бодлого

Үнэгүй эхэлж, хэрэгцээндээ тааруулан өсгө

Багцуудыг ачаалж байна…

Багцын дэлгэрэнгүйг үнийн хуудаснаас харна уу.

MyCredit

Өнөөдрөөс эхлээд санхүүгийнхээ жолоог гартаа ав

Бүртгүүлэхэд картын мэдээлэл шаардахгүй. Хэдийд ч багцаа өөрчилж болно — багцаа буулгасан ч өгөгдөл тань устахгүй.

Өгөгдөл шифрлэгдэн хадгалагданаAI туслах удахгүй