ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь My Credit цахим бүтээгдэхүүн нь таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. My Credit цахим бүтээгдэхүүний зүгээс таны бүртгүүлсэн гар утсанд илгээсэн 6 оронтой баталгаажуулах кодыг “Баталгаажуулах код” хэсэгт оруулан “Баталгаажуулах” товчийг дарснаар дор дурьдсан үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан гэж үзнэ.
1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр My Credit-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
1.1 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч хадгалах;
1.2 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах;
1.3 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг танд олгох зээлийн эрхийн хэмжээ, нөхцлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах;
1.4 Зээлийн бүтээгдэхүүний үнэлгээ хийхтэй холбоотойгоор Та интернет банкны нэвтрэх мэдээллийг My Credit аппликейшнд оруулсан бол түүнийг ашиглан таны интернет банкинд 1 удаа нэвтрэх;
1.5 Таны интернет банкны дансны хуулгыг автоматаар хуулбарлан авч хадгалах, ийнхүү авсан мэдээллийг энэхүү Үйлчилгээний үндсэн нөхцөлд заасан зорилгоор ашиглах;
1.6 Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг My Credit цахим бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах;
2. Та энэхүү үйлчилгээний нөхцлийн 1.5-д заасны дагуу өөрийн интернет банкны нэвтрэх мэдээллийг My Credit аппликейшнд оруулсан бол нэн даруй өөрийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг солих үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг My Credit хүлээхгүй болно.
3. My Credit нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
4. Та My Credit аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа дараах үүрэг хүлээнэ.
4.1 Хуурамч мэдээлэл оруулахгүй байх;
4.2 Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх;
5. Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийн 4.1-д заасныг зөрчиж хуурамч мэдээлэл оруулсан бол My Credit таны зээлийн хүсэлтийг хянах, Зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
6. Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийн 4.2-д заасныг зөрчиж бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол My Credit таны зээлийн хүсэлтийг хянах, зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй бөгөөд Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас My Credit-д учруулсан аливаа гэм хор, хохиролыг бүрэн хариуцана.
7. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаарх мэдээллийг mycredit.mn цахим хуудас болон аппликейшний танилцуулга хэсэг, хэрэглэгчийн гар утсаар дамжуулан мэдээлнэ.
8. My Credit нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, My Credit аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
9. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, My Credit аппликейшнийг ашигласан нь та болон My Credit-ын хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл My Credit танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар My Credit-ын эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг Танд олгохгүй болно.
10. Зөвхөн гэрээ байгуулсан тохиолдолд My Credit цахим бүтээгдэхүүний хэрэглэгч болно.
11. Гэрээ байгуулах өдөр буюу түүнээс өмнөх хугацаанд My Credit-д мэдэгдээгүй ямар нэгэн өр, төлбөр, түүнтэй холбоотой маргаан, шүүхийн процесс, үүрэг хариуцлага байхгүй болохыг үүгээр баталж байна.
12. Мөн энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр таны Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг авах эрхтэй гэж ойлгох ба гэрээ байгуулах үед дахин гарын үсэг зурж баталгаажуулах юм.
13. Хэрэв зээл олгохгүй гэсэн шийдвэр гарсан тохиолдолд тодорхой хугацааны дараа Та манай аппликейшнд хандан дахин зээлийн хүсэлт илгээх боломжтой
Та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрч байгаа бол “Зөвшөөрөх” товчийг дарна уу.
Хэрэв Та зөвшөөрөхгүй бол “Татгалзах” товчийг дарна уу. Энэ тохиолдолд My Credit аппликейшнийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.