Мэдээ

Та бүхэнд шинэ оны мэндийг дэвшүүлье!

Май Кредитийн хамт олны хувьд төлөвлөсөн ажлуудаа дүгнэж, шинэ эхлэлийг тавьсан амжилт арвин жил өнгөрлөө.

My Credit зээлийн аппликейшнийг бүтээж, хэрэглэгч Та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. My Credit аппликейшн нь хэрэглэгчдэдээ барьцаагүй зээлийг олгохоос гадна хэрэглэгчийн зээлийн түвшингээс хамааруулж зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүг бууруулах боломжийг олгох юм.

Цаашид бид дэвшилтэт технологид суурилсан барьцаагүй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх зорилготой ажиллах болно.

Та бүхэнд ирж буй 2020 онд ажил үйлс тань амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

"Май Кредит"