Тусламж

  • My Credit MN гэж юу вэ?

    My Credit MN нь таны хэрэгцээтэй мөнгөөр хэтэвчийг тань цаг алдалгүй цэнэглэх зээлийн аппликейшн юм.

    My Credit MN зээлийн аппликейшнийг ашиглан гар утаснаасаа 5 минутын дотор 1 сая хүртэлх төгрөгийн зээлийг өөрийн банкны дансандаа шууд шилжүүлэн авах боломжтой.

  • Хэрхэн хэрэглэгч болох вэ?

    Таны мэдээлэлд үндэслэн зээлийн эрхийн хэмжээ амжилттай тогтоогдсон ч зээлдэгчийн шаардлагыг бүрэн хангаснаар гэрээ байгуулж My Credit MN зээлийн аппликейшний хэрэглэгч болно.

    Зээлдэгчийн шаардлага:
    18 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх
    Цалин, орлогоо банкны аль нэг дансаар авдаг байх
    Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх
    Монгол банкны ЗМС-д хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхгүй байх

  • Хэрхэн гэрээ хийх вэ?

    Гэрээ байгуулах зээлийн эрхийн доод хэмжээ 100,000 /зуун мянга/ төгрөг байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх шаардлагыг хангасан тохиолдолд гэрээ байгуулж My Credit MN зээлийн аппликейшний хэрэглэгч болно.
    Гэрээ байгуулахаар ирэхдээ НДШ лавлагаа, иргэний үнэмлэхээ авч ирээрэй.
    Гэрээний хүчинтэй хугацаа нэг жил байх ба энэ хугацаанд Та хэдэн ч удаа давтан зээл авах боломжтой.

    My Credit MN аппликейшнийг ашиглан хүссэн үедээ зээл авах боломжтой бөгөөд зээл авсан тохиолдолд зээлийн хэмжээнд тохирсон шимтгэл төлнө. Мөн зээлийн эргэн төлөлт бүрт урамшууллын оноо цуглуулан зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж, шимтгэлээ бууруулах боломжтой.

  • Зээлийн хэмжээ, хугацаа ямар байх вэ?

    Зээлийн хэмжээ: нэг удаагийн зээлийн доод хэмжээ 50,000 төгрөг байна Зээлийн хугацаа: 7,14,21, 30 хоног байна

  • Миний авч болох зээлийн эрхийн хэмжээг хэрхэн тооцсон бэ?

    Манай систем хиймэл оюун ухааны тусламжтайгаар аппликейшнд үүсгэсэн таны хувийн болон санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зээлийн эрхийн хэмжээг тогтоодог. Та урамшууллын оноо цуглуулан зээлийн эрхийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой.

  • Зээлийн хэмжээ болон шимтгэлийн түвшин гэж юу вэ?

    Зээлийн эргэн төлөлт бүрт урамшууллын оноо цуглуулан зээлийн хэмжээгээ нэмэгдүүлж, шимтгэлээ бууруулах болно.

    Энэхүү оноонд суурилсан урамшуулал нь нийт 10 түвшинтэй бөгөөд түвшин ахих бүрт Танд илүү таатай болно.

    Тодруулбал, та 1000 оноо тутамд 1 түвшин ахина гэсэн үг юм.

  • Урамшууллын оноо гэж юу вэ?

    Та хугацаандаа эргэн төлөлт хийвэл зээлийн хоногт тооцсон урамшууллын оноог олгоно.
    Жишээ нь: Харилцагч 30 хоногийн зээл аваад 30 дахь хоног дээрээ эргэн төлбөл 1000 оноо, 25 дахь хоног дээрээ төлбөл 830 оноо авна.

    Урамшууллын оноо дараах тохиолдолд олгогдохгүй.
    Зээлийн хугацаа хэтэрсэн үед
    Хугацаа сунгасан зээлд
    Давтан авсан зээлийн хугацаа давхардсан тохиолдолд (эхний зээлийн оноо бүтэн орох бөгөөд дараагийн зээлийн давхардаагүй хугацааны оноо орох болно)

  • Зээлээ хэрхэн төлөх вэ?

    Та зээлийн эргэн төлөлтийг Голомт банк 160 515 7291, СмартКапитал Фанд ББСБ дансанд Гүйлгээний утга: Регистрийн дугаарыг кирилл үсгээр бичиж шилжүүлснээр таны зээл хаагдана.

    Мөн эргэн төлөлтийг QPay ашиглан аль ч банкны дансаар шилжүүлэх боломжтой.

  • Зээлийн хугацаагаа сунгах боломжтой юу?

    Зээлийн хугацааг зөвхөн 1 удаа сунгах боломжтой. Хугацаа сунгахад алданги, нэмэлт төлбөр гарахгүй боловч урамшууллын оноо олгогдохгүй.

    Та зээлийн хугацаагаа сунгахдаа тухайн зээлийн дэлгэрэнгүй хэсгээс Сунгах сонголтоос гүйлгээний утгын мэдээллийг авч Голомт банк 160 515 7291, СмартКапитал Фанд ББСБ дансанд шилжүүлснээр сунгалт хийгдэнэ.

  • Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

    Таны зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд эргэн төлөлт хийх хүртэл таны зээлийн эрх түр хаагдахаас гадна урамшууллын оноо олгогдохгүй.

    Цаашлаад таны хугацаа хэтэрсэн зээлийн мэдээлэл Монголбанкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал бууран бүртгэгдэх юм. Ингэснээр Монголбанкны журмын дагуу бусад банк, санхүүгийн байгууллагаас зээл болон лизингийн үйлчилгээ авах боломжгүй болох эрсдэлтэй.

  • Нууц үгээ мартсан тохиолдолд яах вэ?

    Нууц үгээ мартсан бол аппликейшний нэвтрэх дэлгэц дээрх ‘Нууц үгээ мартсан’ цэсийг сонгож, нууц үгээ утасны дугаараар сэргээх боломжтой.